- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар A/199
Улаанбаатар хот
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, Хууль зүйн яамны 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2/2334 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Үйлчилгээний хураамжийн хэмжээ"-г 1 дүгээр, "Гаалийн төв болон салбар лабораторийн шинжилгээний хураамжийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Ц.Уугангэрэл/-д даалгасугай.
3. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673, 2009 оны 181, 2009 оны 361, 2010 оны 402, 2011 оны 293, 2013 оны А/83 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА О.ГАНБАТ
/ГЕГ-ын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
Текст томруулах
A
A
A