- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм/
МОНГОЛ УЛСЫН ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм/
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Шинээр боловсруулсан "Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Цахилгаан байгууламжийн дүрэм"-ийн 1.9; 2.4; 2.5 дугаар бүлгүүдийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. "Хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм" шинээр батлагдсантай холбогдуулан нийт хэрэглэгч аж ахуйн нэгж, үйлдвэр, компаниуд мөрдөж ажиллахыг даалгасугай.
3. "Цахилгаан байгууламжийн дүрэм"-ийн 1.9 дүгээр бүлэг нэмэлтээр, 2.4; 2.5 дугаар бүлгүүд өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан дээрх дүрмийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг эрчим хүчний салбарын холбогдох үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын /хуучин нэрээр/ 2003 оны 252 дугаар тушаалаар батлагдсан "Цахилгаан байгууламжийн дүрэм"-ийн 2.4; 2.5 дугаар бүлгүүдийг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ тушаалын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Ч.Саранжав/-д даалгасугай.
САЙД Б.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A