Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 394
"Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол, "Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. /ЗГ-ын 2015-3-30-ны өдрийн 122-р тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 48 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА