• Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн ганцаарчлан болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх/
Бүлэг: 1979
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/211
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11, Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн ганцаарчлан болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалын хавсралтаар баталсан журам мөрдөгдөж эхлэхээс өмнө Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тус журмын дагуу бүртгүүлэх, өөрчлөн зохион байгуулагдах хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тогтоосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Баярцэцэг/-д даалгасугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
/ХЗДХС-ын 2019 оны А/54 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

 

2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр                                                        Дугаар А/211                                                      Улаанбаатар хот                                                                                                                                                                                                                                     

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11, Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Гадаад улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан иргэн ганцаарчлан болон гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байгуулан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хавсралтаар баталсан журам мөрдөгдөж эхлэхээс өмнө Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тус журмын дагуу бүртгүүлэх, өөрчлөн зохион байгуулагдах хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл тогтоосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Баярцэцэг/-д даалгасугай.

 

 

                                                                                                   САЙД                                     Х.ТЭМҮҮЖИН

 

/ХЗДХС-ын 2019 оны А/54 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/