- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл насжилт, настны эрүүл мэнд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 416
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Эрүүл насжилт, настны эрүүл мэнд" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг жил бүрийн улсын төсөв болон гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгасугай.
3. Төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1 дүгээр сард багтаан Эрүүл мэндийн яаманд ирүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын нэгдсэн тайланг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ
Текст томруулах
A
A
A
