A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах/- ЗТХС-ын 2021 оны А/199-р тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах/

2013 оны 10 дугаар

Дугаар 232

сарын 21-ны өдөр Улаанбаатар хот

Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т даалгасугай.

3. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулах чиглэлээр өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журамд нийцүүлэн шинэчлэн олгох арга хэмжээ авахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээврийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.ГАНСҮХ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/199

Улаанбаатар хот

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т даалгасугай.

3. Энэ журмын 2.3 дахь заалтыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын 2013 оны "Журам шинэчлэн батлах тухай" 232 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээний загвар батлах" тухай 365 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ХАЛТАР

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах/

 

2013 оны 10 дугаар                                                                                                 

сарын 21-ны өдөр                                                                      Дугаар 232                                                                                             Улаанбаатар хот

 

Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
 

1. “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т даалгасугай.

 

3. Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулах чиглэлээр өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журамд нийцүүлэн шинэчлэн олгох арга хэмжээ авахыг Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газар /Б.Жаргал/-т даалгасугай.  

 

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Зам, тээврийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

САЙД                            А.ГАНСҮХ