A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.15 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам", түүний маягтуудыг 1 дүгээр хавсралтаар,/1-р хавсралтыг Сангийн сайдын 2018 оны 134-р тушаалаар хүчингүй болгосон/ "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам", түүний маягтуудыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Батлагдсан журмуудыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд хүргүүлэн мөрдүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төрийн сангийн газар /Ч.Тавинжил/, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-т тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

Гурав. Батлагдсан журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар /Б.Батцэцэг/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН

Улсын бүртгэлийн санд 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 3376 дугаарт бүртгэв.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар 162

Улаанбаатар хот

   

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 444 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сангийн сайдын "Маягт шинэчлэн батлах тухай" 2003 оны 49, "Маягт, журам шинэчлэн батлах тухай" 2012 оны 76, "Журам шинэчлэн батлах тухай" 2012 оны 276, "Журам батлах тухай" 2013 оны 73 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн сангийн газар /Б.Цогбадрах/-т даалгасугай.

САЙД Б.ЖАВХЛАН

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан/