A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А-361

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 6, 8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Бурхан Халдун хайрханд аялах болон уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журам"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Т.Эрдэнэчимэг/, Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа /Б.Хашмаргад/ нарт тус тус үүрэг болгосугай.

САЙД С.ОЮУН