- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Төвлөрсөн дулааны хангамжийн дүрэм/
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Төвлөрсөн дулааны хангамжийн дүрэм/
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Төвлөрсөн дулааны хангамжийн дүрэм" (ЭХД-1-13-04-2013)-ыг нэгдүгээр, "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм" (ЭХД-2-20-01-2013)-ийг хоёрдугаар, "Уур, халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм" (ЭХД-1-12-05-2013)-ийг гуравдугаар, "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм" (ЭХД-1-12-04-2013)-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Дээрх дүрмүүдийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй холбогдох компани, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
Гурав. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярбаатар/, Төрийн захиргааны удирдлагын газар/Л.Батсайхан/-т тус тус даалгасугай.
Дөрөв. "Төвлөрсөн дулааны хангамжийн дүрэм", "Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм", "Уур, халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2001 оны 369 дүгээр тушаал /Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм/, БНМАУ-ын УУЭХБАҮ-ийн комиссын 1990 оны 04 дүгээр тогтоол /Цахилгаан техникийн ажил/, Дэд бүтцийн сайдын 1999 оны 164 дүгээр тушаал /Уур, халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм/-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A