- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- “ЧИНГИС ХААН” ОДОНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ШАГНАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 171
Улаанбаатар хот
"ЧИНГИС ХААН" ОДОНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ШАГНАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Монгол Улсын Их Хурлын 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1."Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын талаар олон нийтэд мэдээлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар /П.Цагаан/-т үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 55 дугаар зарлиг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 190 дүгээр зарлигаар орсон өөрчлөлтийг тус тус тусгав/
Текст томруулах
A
A
A