Бүлэг: 1979

 МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 18

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРӨӨС ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ 2020 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2."Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД