- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №27. 2023.09.27/

МОНГОЛ УЛС БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 09 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/463
Улаанбаатар хот
ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.3, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянхонгор Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 1 дүгээр, аймгийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр, долоо хоног бүрийн Баасан гарагт аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг тус тус хориглосугай.
3.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Б.Мөнхбаяр)-т, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Д.Сарангарав)-д даалгасугай.
6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаарыг тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/468 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/428 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.МӨНХСАЙХАН

МОНГОЛ УЛС БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар А/602
Номгон
ЦАГИЙН ХЯЗГААР ШИНЭЧЛЭН ТОГТООХ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.3, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянхонгор Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 1 дүгээр, аймгийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр, сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг тус тус хориглосугай.
3.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Б.Мөнхбаяр)-т, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4.Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эерэг дадал зуршлыг бий болгоход чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг нийт төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Д.Сарангарав)-д даалгасугай.
6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаарыг тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/468 дугаар, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/428 дугаар, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/463 захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
