- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх барааны жагсаалт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 105
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Чөлөөт бүсийн тухай хуулийн 16.1.4, 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 239 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A