- Нүүр
- Сайдын тушаал
- "Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлага"-ын журам батлах тухай /ЗХХАЭ №35 2022.12.09/

МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар А/81
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Цахим гарын үсгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны журамд тавигдах шаардлага"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус үүрэг болгосугай.
САЙД Н.УЧРАЛ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/35
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 2 сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн 1.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "Журам батлах тухай" А/81 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан уг шийдвэрийг холбогдох журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Алтан-Од)-д даалгасугай.
САЙД Ц.БААТАРХҮҮ
Текст томруулах
A
A
A
