- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг дагаж мөрдөх хугацаанд импортоор оруулсан гаалийн албан татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 12 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
