- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай шинэ тоног төхөөрөмжийн жагсаалт)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 107
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A