- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Өмгөөллийн тухай хуулийн 16.4-ийн "Монгол хэл мэддэг" гэсний дараа ", Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Өмгөөллийн тухай хуулийн 5.1-ийн "Хууль зүйн дээд боловсролтой", 16.2-ын "Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хуульч" гэснийг "Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээд" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
