- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 04 сарын 23 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй: 1/3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт: "3.1.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа;" 2/6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалт: "6.2.6.хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны чиглэлээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан." 2 дугаар зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын дугаарыг "3.1.7" болгон өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
