- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2005 оны 11 сарын 17 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 34.1 дэх хэсгийн "Хороо" гэсний дараа "Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна" гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3.1.1 дэх заалтын "Үнэт цаасны хороо" гэснийг "Санхүүгийн зохицуулах хороо" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.3 дахь хэсгийн "даатгалын болон", "Санхүүгийн болон", 37.1 дэх хэсгийн "Хорооны гишүүн болон" гэснийг тус тус хассугай. 4 дүгээр зүйл. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 31, 32, 33, 35, 36 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 5 дугаар зүйл. Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
