- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй:
1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт:
"3.1.12. "мөсөн замын тээвэр" гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг"
2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
"7.1.6. орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийг эхлэх, дуусах хугацаа, чиглэл, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур,орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоох."
2 дугаар зүйл. Энэ хуулийг Усан замын тээврийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
