- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 10 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай
"12.2.Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчих нөхөн олговор олгоно."
2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
