- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 61 дүгээр зүйл нэмсүгэй:
"61 дүгээр зүйл.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
61.1.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
61.1.1.автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;
61.1.2.улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх;
61.1.3.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах;
61.1.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх;
61.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх."
2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын ", хэрэгжүүлэх" гэснийг, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "төв" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
