- Нүүр
- Монгол Улсын хууль
- АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Энэ хуулийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалтын "Улсын татварын ерөнхий газарт" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, мөн хэсгийн 4 дэх заалт, мөн зүйлийн 7 дахь хэсгийн "Улсын татварын ерөнхий газар" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
