A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Энэ хуулийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 10 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот АГНУУРЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн "аж ахуйн нэгж" гэсний өмнө "нөхөрлөл," гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл.Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "25000 хүртэл" гэснийг "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний" гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх