- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 15.15.12 дахь заалт нэмсүгэй:
"15.15.12.тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх."
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"15.15.6.улс хоорондын болон хот хоорондын нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлт, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх;"
3 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
