A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.7.5, 15.7.6 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах;

15.7.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулах. "

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.1 дэх заалтыг "их сургууль, дээд сургууль, коллеж байгуулах;" гэж өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ