- Нүүр
- Монгол Улсын хууль
- ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 сарын 19 өдөр
Улаанбаатар хот
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газарт" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, мөн зүйлийн 9.3 дахь хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газрын дарга" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫ ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
