A

A

A

Бүлэг: 1979

YЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Yл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дор дурдсан агуулагатай хэсэг нэмсүгэй: 1/ 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг: "5.2. Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно." 2/ 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг: "7.2. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараахь байдлаар хөнгөлнө: 7.2.1. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар: 7.2.1.1. нийслэлд 95 хувиар; 7.2.1.2. аймгийн төвд 97 хувиар; 7.2.1.3. сумын төв, тосгонд 98 хувиар. 7.2.2. газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар: 7.2.2.1. нийслэлд 30 хувиар; 7.2.2.2. аймгийн төвд 70 хувиар; 7.2.2.3. сумын төв, тосгонд 85 хувиар. 7.2.3. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар." 3/ 8дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг: "8.4. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна." 4/ 9 дүгээр зүйлийн 9.4. дэх хэсэг: "9.4. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана."

Хэвлэх

2 дугаар зүйл. Yл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "Yл хөдлөх" гэсний өмнө "Газраас бусад" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Yл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийг "Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ