- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ/Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2006 оны 01 сарын 12 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "6 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ." 2 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 15 дугаар зүйлд" гэснийг "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд" гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
