- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРХИВЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2007 он, №02)
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.4 дэх хэсэг нэмсүгэй:
"16.4.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг архив, түүх, нийгмийн салбарын мэргэжилтэй, архивын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно."
2 дугаар зүйл.Архивын тухай хуулийн 16.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"16.3.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
