- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, зүйл, бүлгийг тус тус нэмсүгэй:
1/ 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалт, мөн зүйлийн 7, 8 дахь хэсэг:
4.6.4. татварын албаны санал, тодорхойлолт.
4.7. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана.
4.8. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн1 6.3, 6.4-т заасан журмыг баримтална."
2/ 5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг:
"5.11. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь согтууруулах ундааны нэр, савлалтын хэмжээг татварын албанд мэдэгдэнэ."
3/6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:
"6.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг хориглоно.
6.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх нормативыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно."
4/ 7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
"7.8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно."
5/ 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:
"9.3. Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
9.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг сурталчилгааг ивээн тэтгэж болно."
6/ 51 дугаар зүйл:
“51 дугаар зүйл. Спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам
51.1. Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журмыг хүнсний, хууль зүйн, санхүү, эдийн засгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”
7/ 131 дугаар зүйл:
“131 дугаар зүйл. Хураагдсан спирт, согтууруулах ундаанд шинжилгээ хийх, түүнийг борлуулах, устгах
131.1. Эрүүгийн хуулийн 161, 175 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, захиргааны зөрчлийн болон энэ хуулийг зөрчсөний улмаас цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах, гааль болон мэргэжлийн хяналтын байгууллага, татварын албаны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураагдсан буюу шүүхийн шийдвэрээр хураахаар эцэслэн шийдвэрлэгдсэн согтууруулах ундааг улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж, дараахь дүгнэлтийн аль нэгийг гаргана:
131.1.1. эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлт, стандартын шаардлага хангасан тул хүнсэнд хэрэглэж болох;
131.1.2. техникийн болон хүнсний бус бусад зориулалтаар ашиглах;
131.1.3. энэ хуулийн 131.1.1, 131.1.2-т заасан зориулалтаар ашиглах шаардлага хангахгүй.
131.2. Согтууруулах ундааг хураах, шинжилгээ хийх, улсын орлого болгож борлуулах журмыг Засгийн газар батална.
131.3. Энэ хуулийн 131.1.3-д заасан согтууруулах ундааг устгах журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор хамтран батална.”
8/ 132 дугаар зүйл:
“132 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх сан
132.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Архидан согтуурахтай тэмцэх сан /цаашид “сан” гэх/-г байгуулна.
132.2. Сангийн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
132.2.1. архидан согтуурахтай тэмцэх ажлыг дэмжиж иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүнээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө;
132.2.2. Монгол Улсын хууль тогтоомжид үл харшлах бусад орлого.
132.3. Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Монгол Улсын Засгийн газар батална.
132.4. Сангийн үйл ажиллагаанд шаардлагатай үед төрөөс дэмжлэг үзүүлж болно.
132.5. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг дэмжиж иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүмүүсээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө, бусад орлогыг сангийн дансанд бүртгэнэ.
132.6. Сангийн хөрөнгийг сангийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн дараахь зориулалтаар зарцуулна:
132.6.1. архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
132.6.2. архины хэрэглээ, түүнээс үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн нийгмийн зардал, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн эдийн засгийн ашиг, зардлын үнэлгээг судлан тогтоож, архидан согтуурахаас сэргийлэх, түүнд хяналт тавих арга замыг тодорхойлох;
132.6.3. архины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх;
132.6.4. архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг боловсронгуй болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх;
132.6.5. архидан согтуурах явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцсон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах.”
2 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.2-ын "байршлыг" гэсний дараа "болон хүчин чадлыг"; 4.5-ын 2 дугаар өгүүлбэрийн "Төсөл сонгон шалгаруулах" гэсний дараа "болон үйлдвэрлэлд хяналт тавих" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 2, 3, 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11, 16 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"4.1. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хяналт тавих чиг үүргийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, сунгаж, хүчингүй болгоно."
2/ 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
“4.4. Худалдаа үйлчилгээнд улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундааг нийлүүлнэ.”
3/ 5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг:
“5.2. Согтууруулах ундааны үйлдвэрлэлийг шугамын оролт, гаралтыг тоолууржуулсан зориулалтын төхөөрөмжөөр, технологийн горим, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд батлагдсан стандартын дагуу явуулна.
5.3. Согтууруулах ундааны шошго дээр барааны тэмдэг, оноосон нэр, улсын стандарт, найрлага, хатуулаг, нэр төрөл, үйлдвэрлэсэн газар, он, сар, өдрийг, шил, сав, хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга, агуулагдах стандарт хэмжээг заасан байна.”
4/ 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
“5.6. Гадаад улсаас импортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг тогтоосон техникийн зохицуулалтын баримт бичгийг худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
5/ 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“9.2. Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:
9.2.1. согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;
9.2.2.энэ хуулийн 7.3.2-т заасан этгээдэд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургах;
9.2.3.согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь өөрийн аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх;
9.2.4.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг, согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, нэрийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;
9.2.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх;
9.2.6.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах. ”
6/11 дүгээр зүйл:
“11 дүгээр зүйл. Албадан эрүүлжүүлэх
11.1. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх ажиллагааг хуулиар зохицуулна.”
7/ 16 дугаар зүйл:
16.1. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
“16 дугаар зүйл. Хариуцлага
6.1.1. энэ хуулийн 4.4, 4.5-д заасныг зөрчсөн бол аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
16.1.2. энэ хуулийн 5.1, 5.2, 5.5, 51.1-д заасныг зөрчсөн бол согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, уул согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлого болон согтууруулах ундаа үйлдвэрлэхэд ашигласан тоног төхөөрөмж, байрыг хураах;
Тайлбар: энэ хуулийг зөрчиж согтууруулах ундаа үйлдвэрлэж байгааг мэдэж байсан өмчлөгчийн тоног төхөөрөмж, байрыг хураана. Энэ тайлбар нь энэ хуулийн 16.1.4-т нэгэн адил хамаарна.
16.1.3. энэ хуулийн 5.3, 7.6-д заасныг зөрчсөн бол иргэнийг 35000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
16.1.4. энэ хуулийн 5.4-д заасныг зөрчиж, согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол зөвшөөрлийг хүчингүй болгож, 250000 төгрөгөөр торгож, уул зөвшөөрлийг хууль бусаар ашигласан аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, хууль бусаар олсон орлого болон согтууруулах ундаа үйлдвэрлэхэд ашигласан тоног төхөөрөмж, байрыг хураах, зөвшөөрөлд заагдсан үйлдвэрийн байршлыг дур мэдэн өөрчилсөн бол 250000 төгрөгөөр торгож, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
16.1.5.энэ хуулийн 5.8, 7.7, 7.8-д заасныг зөрчсөн бол иргэнийг 35000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, уг аж ахуйн нэгж, байгууллагад дахин тусгай зөвшөөрөл олгох хугацааг 2 жилээр түдгэлзүүлэх;
16.1.6. энэ хуулийн 5.9, 5.10-д заасныг зөрчсөн бол уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж хууль бус үйлдэлдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах;
16.1.7.энэ хуулийн 6.1-д заасныг зөрчсөн бол иргэнийг 35000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгож, уул согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хураах;
16.1.8. энэ хуулийн 6.3-т заасныг зөрчиж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн бол 200000 төгрөгөөр торгож, уг зөвшөөрлийг хүчингүй болгох, зөвшөөрлийг хууль бусаар ашигласан аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, 150000-200000 төгрөгөөр торгох;
16.1.9. энэ хуулийн 7.1, 7.2.1, 7.4, 7.5-д заасныг зөрчсөн бол иргэнийг 10000-15000, албан тушаалтныг 45000-60000 төгрөгөөр торгох;
16.1.10. энэ хуулийн 7.2.2-т заасныг зөрчсөн бол аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох, энэ зөрчлийг нэг жилийн дотор давтан гаргасан бол 200000-250000 төгрөгөөр торгож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
16.1.11. энэ хуулийн 8.1-д заасныг зөрчсөн бол иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 35000-60000 төгрөгөөр торгох;
16.1.12. энэ хуулийн 9.2, 9.3-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг 35000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгож, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
16.1.13. энэ хуулийн 14.4-т заасныг зөрчсөн бол албан тушаалтныг 35000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгож, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох.
16.2. Энэ хуулийн 4.4, 5.1, 5.2, 5.4, 5.5, 5.9, 5.10, 51.1, 6.1, 6.2, 6.3-д заасныг зөрчсөн бол согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг дахин олгохгүй.
16.3. Энэ хуулийн 16.1-д заасан захиргааны зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:
16.3.1.шүүгч энэ хуулийн 5.1, 5.4, 5.5, 5.9, 5.10, 51.1, 6.1, 7.7, 8.1, 9.2, 9.3-т заасан зөрчил;
16.3.2. бүх шатны Засаг дарга энэ хуулийн 5.8, 5.9, 5.10, 51.1, 6.1, 6.3, 7.7, 8.1, 9 дүгээр зүйлд заасан зөрчил;
16.3.3. цагдаагийн эрх бүхий ажилтан энэ хуулийн 5.З, 5.4, 51.1, 6.1, 7, 8 дугаар зүйл, 9.2, 9.3-т заасан зөрчил;
16.3.4 хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч энэ хуулийн 4.4, 5.1, 5.2, 5.З, 5.4, 5.8, 5.9, 5.10, 51.1, 6.3, 7.1, 7.6, 9.2, 9.3-т заасан зөрчил;
16.3.5. нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч энэ хуулийн 6.1, 7.1, 7.2, 7.З.2, 7.4, 9.2.2-т заасан 20000 хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах зөрчил.
16.4. Үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг захиргааны зөрчлийг ногдуулах эрх бүхий албан тушаалтны шалгалтын дүн, саналыг үндэслэн уг зөвшөөрлийг олгосон байгууллага шийдвэрлэнэ.
16.5. Спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам зөрчиж олгосон спиртээр үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварыг буруутай аж ахуйн нэгж, байгууллага төлнө.
16.6. Энэ хуулийн 5.1, 6.1-д заасныг зөрчиж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй явуулсан бол тухайн аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна.
16.7. Энэ хуулийг зөрчсөн зөрчил бүрийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.”
4 дүгээр зүйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2.2, 7.4-ийн “18”, 7.3.2-ын “арван найман” гэснийг “21” гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A