- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 9.2.7 дахь заалт нэмсүгэй: "9.2.7.Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг явуулах.".
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталсан Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
