- Нүүр
- Монгол Улсын хууль
- АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"5.1.9.ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж үзүүлэх;"
2 дугаар зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь заалтын "гавьяат болон" гэснийг, мөн зүйлийн 5.1.11 дэх заалтын "-5.1.9" гэснийг тус тус хассугай
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
