A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 57 дугаар зүйл:

"57 дугаар зүйл.Шинжээчээр оролцож болохгүй байдал

Хэвлэх

57.1.Шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1-д заасан үндэслэл байвал байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.";

2/ 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэг:

"155.1.Шинжилгээ хийлгэхэд энэ хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

155.2.Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.2-т заасан зүйлийг тусгасан байна.";

3/ 158 дугаар зүйл:

"158 дугаар зүйл.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх

Хэвлэх

158.1.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална.";

4/ 159 дүгээр зүйл:

"159 дүгээр зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх

Хэвлэх

159.1.Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална.";

5/ 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэг:

"161.2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт шилжүүлэх бол прокурорын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.";

6/ 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэг:

"162.2.Шинжээчийн дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна.";

7/165 дугаар зүйл:

"165 дугаар зүйл.Нэмэлт ба дахин шинжилгээ хийх

Хэвлэх

165.1.Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан үндэслэл, журмыг баримтална.".

2 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн "Шинжээч нь дараахь эрх эдэлнэ:" гэснийг "Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийн "энэ" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 85.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл. Энэ хуулийг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ