- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 2 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-гийн үйлдэл гэсний дараа ,эс үйлдэхүйг гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн гарчиг Хэрэг бүртгэлт явуулах байгууллага" гэснийг "Хэрэг бүртгэх эрх бүхий байгууллага" гэж, 26.2-ын "Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч" гэснийг "Авлигатай тэмцэх газар" гэж, 26.3-ын "Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч" гэснийг "Цагдаагийн байгууллага нь "гэж, 208.1.1-ийн "24.1.4-д" гэснийг "24.1.6-д" гэж, 215.2.2-ын "тусгай харьяалалтай хүндэвтэр гэмт хэрэгт болон" гэснийг "хүндэвтэр," гэж, 343.1-ийн "магадлал гаргасан " гэснийг "анхан шатны" гэж, 344.1-ийн "давж заалдах" гэснийг "анхан" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215.2.1-ийн "болон мөрдөн байцаалтын тусгай харьяалалтайгаас бусад хүндэвтэр" гэснийг хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
