- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ /Энэ хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд дор дурдсан агуулгатай заалт, хэсэг, бүлэг нэмсүгэй: 1/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6 дахь заалт:
"24.1.5.хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэргээ сайн дураараа илчлэн ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан; 24.1.6.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нийгэмд аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол." 2/ 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "25.3.Энэ хуулийн 25.1 дэх хэсэгт заасан ажиллагаа Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах гэмт хэрэгт хамаарахгүй." 3/ 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "40.1.6.төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан." 4/ 46 дугаар зүйлийн 7 дахь хэсэг: "46.7.Тогтоол, захирамжид заасан шинжилгээний дүгнэлт гаргах хугацааг шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ." 5/ 68 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 10 дахь хэсэг: "68.2.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн. 68.10.Сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гарган шийдвэрлэх бөгөөд хэрэв шүүх шилжүүлэн хорих саналыг хүлээн авсан бол энэ тухай сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид 24 цагийн дотор мэдэгдэнэ." 6/ 69 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг: "69.10.Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулна." 7/ 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "99.2.Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд шүүх энэ хуулийн 100.1, 101.1, 101.2, 101.4, 101.5-д заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэнэ." 8/ 114 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "114.3.Энэ хуулийн 114.2-т заасны дагуу гомдлыг шийдвэрлээд гаргасан Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгчийн шийдвэрт дахин гомдол гаргахгүй." 9/ 172 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "172.4.Дор дурдсан тохиолдолд дараахь албан тушаалтан энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулна: 172.4.1.Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын төрийн далбаа мандуулсан усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед гарсан гэмт хэрэгт усан онгоцны ахмад, агаарын хөлгийн багийн дарга; 172.4.2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан; 172.4.3.хорих ангийн харьяа нутаг дэвсгэр дээр ялтны үйлдсэн гэмт хэрэгт хорих ангийн дарга, дэд дарга; 172.4.4.хилийн бүст гарсан гэмт хэрэгт хилийн тагнуулын албаны эрх бүхий албан тушаалтан; 172.4.5.энэ хуулийн 27.1-т заасан гэмт хэрэгт тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтан; 172.4.6.цэрэг, цагдаагийн албан хаагч энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох явцад үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэрэг, цагдаагийн багийн эрх бүхий албан тушаалтан; 172.4.7.гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох явцад гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий албан хаагч; 172.4.8.гаалийн хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэгт гаалийн улсын байцаагч." 10/ 177 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "177.3.Хэрэг бүртгэлтийг түргэн шуурхай, бүрэн гүйцэд хийхийн тулд гэмт хэрэг илэрсэн буюу сэжигтэн, яллагдагч болон гэрч, хохирогчийн олонхи байгаа газар хэрэг бүртгэлт явуулж болно. Хэргийн харьяаллын тухай асуудлыг хэрэг бүртгэлт эхэлсэн газрын прокурор шийдвэрлэнэ." 11/ 263 дугаар зүйлийн 6 дахь хэсэг: "263.6.Энэ хуулийн 263.3-т заасан журам нь насанд хүрээгүй шүүгдэгчийн мэдүүлгийг сонсоход нэг адил хамаарна." 12/ 350 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "350.1.4.тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах." 13/ 370 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "370.2.Байцаагдаж байгаа этгээдийн өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд өөрийн зардлаар байцаалтын явцыг дүрс бичлэгээр бэхжүүлэн авч болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тэмдэглэлд тусган, дүрс бичлэгийг хэрэгт хавсаргана." 14/ Дөчин наймдугаар бүлэг: "ДӨЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 414 дүгээр зүйл.Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах хэргийн харьяалал 414.1. Эрүүгийн хуулийн 99.1/Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах/,103.1/Бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхээс зайлсхийх, халдаах/, 110/Доромжлох/, 111.1/Гүтгэх/, 118/Асран хамгаалах үүргээ урвуулах/, 123.1/Садар самууныг сурталчлах/, 130.1/Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийх/, 132 /Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг зөрчих/, 135.1/Иргэний захидал, харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих/, 137.1/Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих/, 139.1/Сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийх/, 142/Хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих/, 143 /Шүтэж байгаа шашнаар нь хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих/, 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/, 151/Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших/, 152/Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших/, 155.1/Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах/, 187.1/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хамгаалах үүрэгт ажилдаа хайнга хандах/, 197.1/Хууль бусаар эмчлэх/, 201.1/Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 215.1/Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих/, 216.1/Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхих/, 220.1/Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах/, 222.1/Жолоогоо бусдад шилжүүлэх/, 223.1/Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах/, 230.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх/, 231.1/Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох/, 233.1/Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах/, 234.1/Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлах, устгах, гэмтээх, нуух/, 236/Дураараа аашлах/, 239/Төрийн дайчилгаанаас зайлсхийх/, 243.1/Мөрийтэй тоглох/, 244/Битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн зарцуулах/, 245.1/Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах/, 255/Гэрч, хохирогч, мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх/, 259/Шүүгч, иргэдийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх/, 275.1/Захирагчийн тушаал биелүүлэхгүй байх/, 277.1 /Захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 278.1/Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 284.1/Байлдааны машин жолоодох болон ашиглалтын журам зөрчих/ дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулна. Тайлбар: Энэ зүйлд заагдаагүй бусад хөнгөн гэмт хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэнэ. 415 дугаар зүйл.Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл 415.1.Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ерөнхий журмаас гадна энэ бүлэгт дурдсан журмыг баримтална. 415.2.Энэ хуулийн 414.1-т заасан гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, хохирогч харилцан зөвшөөрч, хүсэлт гаргасан бөгөөд сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирлын талаар маргаангүй бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бөгөөд хэрэг бүртгэх ажиллагааг эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ. 415.3.Насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй. 416 дугаар зүйл.Хялбаршуулсан хэрэг бүртгэх ажиллагаа 416.1.Хэрэг бүртгэгч энэ хуулийн 415.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзвэл тогтоол үйлдэж, 14 хоногийн дотор хэрэг бүртгэлт явуулна. 416.2. Хэрэг бүртгэгч хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоон сэжигтэн, хохирогч, шаардлагатай тохиолдолд гэрчээс мэдүүлэг авч, сэжигтний урд нь ял шийтгүүлж байсан эсэх тухай баримтыг хэргийн материалд хавсаргана. 417 дугаар зүйл.Прокурорын хяналт 417.1.Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллагдагчаар татсан тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлнэ. 417.2. Прокурор энэ хуулийн 196.2-т заасан яллагдагчаар татах тогтоолыг батлахдаа яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар санал бичнэ. 417.3. Прокурор оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хохирогчид нэн даруй танилцуулж, гарын үсэг зуруулна. 417.4. Сэжигтэн, яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзсан, хохирогч ялын талаар санал зөрсөн бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр прокурор тогтоол гаргана. 418 дугаар зүйл. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх 418.1.Шүүгч хэргийг хүлээн аваад 24 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэх товыг зарлана. 418.2.Шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг шийдвэрлэн тогтоол гаргах ба шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй. 418.3.Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх түүнийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэж болно. 418.4.Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг харгалзан ял оногдуулна. 418.5.Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна. 418.6.Хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. 419 дүгээр зүйл.Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч ирээгүйн холбогдол 419.1.Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно. 419.2.Өмгөөлөгч, прокурор хүндэтгэн үзэх шалтгаан гарснаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд заавал хүрэлцэн ирж оролцоно. 2 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.2-ын "байгууллагын" гэсний дараа "хэрэг бүртгэх", 24.3-ын "гомдлоо" гэсний дараа "прокурор,", 32.2-ын "Хэрэг" гэсний өмнө "Хөнгөн, хүндэвтэр", 40.1.3-ын "хэл" гэсний дараа ",бичиг", 41.1-ийн "туслалцаа үзүүлэх" гэсний дараа ",хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, шүүхээс товлосон хугацаанд ирж байцаан шийтгэх ажиллагаанд оролцох", 44.1-ийн "эд хөрөнгийн" гэсний дараа "болон эд хөрөнгийн бус", 59.8-ын "тогтоол" гэсний дараа ", захирамжийг", 68.4-ийн "цагдан хорих бол" гэсний дараа "прокурор", 69.4-ийн "91.2/Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/," гэсний дараа "145.4/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/", 77.1-ийн "хэлмэрч" гэсний дараа ",шинжээч", 115.1-ийн "эд хөрөнгийн" гэсний дараа "болон эд хөрөнгийн бус", 145.1-ийн "харин" гэсний дараа "16 насанд хүрээгүй гэрчид", 157 дугаар зүйлийн гарчгийн "шүүгдэгч," гэсний дараа "өмгөөлөгч,", мөн зүйлийн 157.1-ийн "шүүгдэгч," гэсний дараа "өмгөөлөгч,", 172.3-ын "мөрдөн байцаагч," гэсний дараа "Авлигатай тэмцэх газар,", 172.3.6-гийн "гаргуулах" гэсний өмнө "авах, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж, дүгнэлт", 172.4-ийн "172.3.2," гэсний дараа "172.3.3, 172.3.4,", 177.1-д "Хэрэг бүртгэлтийг уг гэмт хэрэг гарсан газар явуулна." гэсэн 2 дахь өгүүлбэр, 209.4-ийн "хохирогчид" гэсний дараа "3 хоногийн дотор", 215.3-ын "14" гэсний дараа "хүртэл", 229.1.2-ын "дүгнэлт," гэсний дараа "эсхүл", 230.1.3-ын "явуулахад" гэсний дараа "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,", 242 дугаар зүйлийн гарчгийн болон 242.2-ын "өмгөөлөгч" гэсний дараа ",иргэдийн төлөөлөгч", 262.2-ын "шүүгдэгч нэг бүрээс", мөн хэсгийн "шүүгдэгчид" гэсний дараа "яллагдагчаар татсан тогтоол,", 269.1-ийн "энэ хуулийн" гэсний дараа "145,", 279.2-т "Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа уншиж сонсгож болно." гэсэн 2 дахь өгүүлбэр, 296.1-ийн "хэсэгт" гэсний дараа "шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэх,", 303.1-ийн "улсын яллагч" гэсний дараа ", дээд шатны прокурор", 320.1.3-ын "сэжигтэн" гэсний өмнө "хохирогч,", 332 дугаар зүйлийн гарчгийн "Aлбадан ажил хийлгэх" гэсний өмнө "Торгох,", 336 дугаар зүйлийн гарчгийн болон 336.1-ийн "торгох ялыг" гэсний дараа "баривчлах,", 346.2-ын "14" гэсний дараа "хүртэл", 349.4-ийн "болон" гэсний дараа "гомдол,", 408.1-ийн "цагдан хорьж" гэсний дараа "прокурор" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт, хэсэг, зүйлийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай: 1/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт: "5.1.11."гэр бүлийн гишүүн" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, тэдэнтэй хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг;" 2/25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "25.1.Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно." 3/26 дугаар зүйл: "26 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт явуулах байгууллага 26.1.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна. 26.2.Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч нь Эрүүгийн хуулийн 263.1. /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 266.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 270.1./Хээл хахууль зуучлах/, 273.1./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна. 26.3.Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч энэ хуулийн 26.1, 26.2-т зааснаас бусад хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулна." 4/27 дугаар зүйл: "27 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах байгууллага 27.1.Тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч: -Эрүүгийн хуулийн 79/Эх орноосоо урвах/, 80/Тагнуул хийх/, 81/Төр, нийгмийн зүтгэлтэний амь биед халдах/, 82/Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/, 83/Зэвсэгт үймээн дэгдээх/, 84/Хорлон сүйтгэх/, 85/Хорлон саатуулах/, 86/Үндэсний эв нэгдлийг бусниулах/, 87/Төрийн нууц задруулах/, 88/Төрийн нууц мэдээ, баримт бичиг, биет зүйлийг үрэгдүүлэх/, 89/Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх/,133/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/, 177/Зандалчлах/, 178/ Зандалчлах тухай санаатай худал мэдээлэх/, 224.2/Олон улсын нислэгийн журам зөрчих/, 297/Зэвсэгт мөргөлдөөн гаргах/, 300/Үй олноор хөнөөх зэвсэг бүтээх, олж авах, тараах, 301/Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох/; 302/Төрлөөр устгах/, 303/Хөлсний цэрэг ашиглах / дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. -Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 175/Эд зүйлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. 27.2.Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн болон энэ хуулийн 27.1-т зааснаас бусад тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. 27.3.Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь Эрүүгийн хуулийн 263.2./Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 264.2./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 265/Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/, 266.2./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268/Хээл хахууль авах/, 269/Хээл хахууль өгөх/, 270.2./Хээл хахууль зуучлах/, 273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна. 27.4.Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нь энэ хуулийн 27.1, 27.2, 27.3-т зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулна." 5/ 32 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэг: "32.1.Хөнгөн, хүндэвтэр хэргийг шүүгч дангаар, хүнд, онц хүнд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны журмаар сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ. 32.6.Эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч томилно. Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгч даргална." 6/ 34 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг: "34.1.Иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчид асуулт тавих эрхтэй бөгөөд нотлох баримтыг судалж үнэлсний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах эрхтэй. Иргэдийн төлөөлөгч саналаа шүүх хуралдаанд уншиж сонсгож болно. 34.2.Шүүх анхан шатны журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд 3 иргэдийн төлөөлөгчийг оролцуулна." 7/ 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "38.3.Энэ хуулийн 172.3-т заасан хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлсэн, ийм ажиллагаа явуулаагүй бол гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхтэй." 8/ 50 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг: "50.1.Эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. 50.2.Анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй." 9/ 59 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "59.6.Шүүгч тогтоолыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор шаардлагатай гэж үзвэл өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтнийг баривчлах эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана." 10/ 68 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "68.3.Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана." 11/ 69 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "69.3.Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт 4 сараас, хүнд гэмт хэрэгт 12 сараас, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй." 12/ 70 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "70.2.Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өмгөөлөгчийн хүсэлт, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн саналыг харгалзан хяналт тавьж байгаа прокурор санал гаргах ба шүүгч түүнийг үндэслэн захирамж гарган шийдвэрлэнэ. Уг хэрэг шүүхэд шилжсэн бол шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ." 13/ 113 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "113.1.Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын талаар давж заалдах шатны шүүхэд, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын талаар хяналтын шатны шүүхэд бичгээр гомдол гаргах ба шүүх түүнийг ердийн журмаар 5 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ." 14/ 178 дугаар зүйл: "178 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт явуулах хугацаа 178.1.Хэрэг бүртгэлт явуулах үндсэн хугацаа эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 21 хоног байна. 178.2.Хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлага гарвал прокурор хэргийн хугацааг тухай бүрт нь 15 хүртэл хоногоор сунгана. 178.3.Шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол хэрэг бүртгэлт явуулах хугацааг прокурор 15 хоногоор сунгана." 15/ 180 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "180.2.Мөрдөн байцаалтыг түргэн, шуурхай, бүрэн гүйцэд явуулахын тулд гэмт хэрэг илэрсэн болон сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчийн олонхи байгаа газар, эсхүл дагнасан чиглэлээр мөрдөн байцаалт явуулж байгаа хэлтэс, тасаг мөрдөн байцаалт явуулж болно." 16/ 229 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "229.2.Энэ хуулийн 229.1-д заасан тохиолдол арилсан бол шүүгч захирамж гарган хэргийг сэргээнэ." 17/ 235 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "235.1.Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхээс бусад бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна." 18/ 242 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "242.1.Прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж бичгээр шүүхэд заавал мэдэгдэх бөгөөд шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно." 19/ 247 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "247.1.Шүүгдэгчийн байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа, түүнчлэн сэтгэцийн болон өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй болсон нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол шүүх тэр шүүгдэгчийн хувьд түүнийг эдгэртэл хэргийг түдгэлзүүлж, бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ." 20/ 262 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "262.1.Шүүхийн хэлэлцүүлэг улсын яллагч хэрэг бүртгэлт явуулсан хэрэгт яллагдагчаар татсан тогтоол, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт яллах дүгнэлт уншиж сонсгосноор эхэлнэ." 21/ 299 дүгээр зүйл: "299 дүгээр зүйл. Шүүхийн тогтоолыг танилцуулах, тогтоол хүчинтэй болох "299.1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн тогтоолын агуулгыг танилцуулж, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана. 299.2.Шүүх хуралдааны танхимд байгаа шүүгдэгч болон бусад хүмүүс шүүхийн тогтоолыг босч сонсоно. 299.3.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. 299.4.Шүүгдэгч монгол хэл мэддэггүй бол шүүхийн тогтоолыг танилцуулсны дараа орчуулагч, хэлмэрч шүүгдэгчийн эх хэл, эсхүл түүний мэддэг хэл дээр орчуулж буюу хэлмэрчилж өгнө." 22/ 301 дүгээр зүйл: "301 дүгээр зүйл.Шийтгэх ба цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох 301.1.Анхан шатны шүүхийн тогтоол дараахь тохиолдолд хүчин төгөлдөр болно: 301.1.1.энэ хуулийн 304.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй; 301.1.2.давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад гаргасан энэ хуулийн 315.1.1, 315.1.3, 315.1.4-т заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй; 301.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 350.1.1, 350.1.2, 350.1.4-т заасан тогтоол гаргасан." 23/ 302 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "302.1.Шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг энэ хуулийн 294.2, 294.3 дахь хэсэг, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр, бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулан өгнө." 24/ 306 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "306.1.Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ." 25/ 307 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "307.1.Энэ хуулийн 113.1, 114.2, 222, 223, 227, 228, 229, 240, 247, 249, 250, 252, 260, 263, 264, 269, 271, 274, 288, 315.1.2, 341, 374, 375, 376 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй." 26/ 310 дугаар зүйл: "310 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд ирсэн хэргийг хуваарилах 310.1 Давж заалдах шатны шүүхэд ирсэн гомдол, эсэргүүцэлтэй хэргийг аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч, хэргийг хуваарилна." 27/ 330 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт: "330.1.1.баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтны тогтоолыг цагдан хорих төв, эсхүл хорих байрны захиргаанд 5 хоногийн дотор хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ;" 28/ 330 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "330.2.Энэ хуулийн 330.1.1-д заасны дагуу тогтоолыг хүлээн авсан байгууллага шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 72 цагийн дотор ялтныг ял эдлүүлэх байгууллагад хүлээлгэн өгнө." 29/ 331 дүгээр зүйл: "331 дүгээр зүйл.Баривчлах, хорих, цаазаар авах ял шийтгүүлсэн ялтанг гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй уулзуулах 331.1.Шүүгч баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтанд шийтгэх тогтоол биелүүлэхийн өмнө, цаазаар авах ял шийтгүүлсэн ялтанд шүүх хуралдаан дуусмагц гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэйгээ нэг удаа уулзах боломж олгоно." 30/ 334 дүгээр зүйл: "334 дүгээр зүйл.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх 334.1.Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйлд зааснаар ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ. 334.2.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 6 сарын дотор уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэхгүй. 334.3.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамж гарсан бол уг ялтныг нэн даруй суллана. 334.4.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно." 31/ 342 дугаар зүйл: "342 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих 342.1.Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 342.2.Энэ хуулийн 342.1-д заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргасан хэргийг хяналтын шатны шүүх заавал хянаж шийдвэрлэнэ. 342.3. Энэ хуулийн 342.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг шүүгч харьяаллын дагуу шилжүүлнэ." 32/ 343 дугаар зүйл: "343 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, эсэргүүцлийг хүлээн авах 343.1.Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг магадлал гаргасан шүүхээр дамжуулан гаргана. 343.2.Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх хэрэгт гомдол, эсэргүүцлийг хавсарган 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ." 33/ 344 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "344.1.Шийтгэх, цагаатгах тогтоолыг хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд давж заалдах шатны шүүх энэ тухай талуудад мэдэгдэж, гомдол, эсэргүүцлийн талаар тайлбар өгөх эрхтэйг мэдэгдэнэ." 34/ 347 дугаар зүйл: "347 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргах 347.1.Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна. 347.2.Энэ хуулийн 347.1-д заасан тогтоол хууль зөрчсөн гэж үзэж хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр уг тогтоолыг гардан авснаас хойш энэ хуулийн 303 дугаар зүйлд заасан этгээд 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно. 347.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана. 347.4.Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл уг тогтоолыг гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно. 347.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ." 35/ 366 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "366.4.Насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэргийн яллагдагчид 2 сараас, хүнд гэмт хэргийн яллагдагчид 4 сараас, онц хүнд гэмт хэргийн яллагдагчид 8 сараас хэтэрч болохгүй." 4 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28.1-ийн "Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт хэрэг бүртгэгч, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаагч" гэснийг "Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэгч, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт мөрдөн байцаагч", 28.2.13-ын "дээд шатны прокурорт тайлбар гаргах" гэснийг "5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргах", 58.1-ийн "баривчилна." гэснийг "баривчилж болно.", 59.1-ийн "хүргүүлэх" гэснийг "танилцуулах", мөн хэсгийн "батлуулна." гэснийг "шийдвэрлүүлнэ.", 59.3-ын "Тогтоолыг" гэснийг, "Тогтоол, захирамжийг", 69.6-гийн "тогтоолыг батлах буюу татгалзана." гэснийг "цагдан хорих хугацааг сунгасан, эсхүл сунгахыг татгалзсан захирамж гаргана.", 79.3-ын "шугамаар авагдсан" гэснийг "арга хэрэгсэл ашиглаж авсан", 101.2-ын "хэр хэмжээ, эд хөрөнгийн байдлыг" гэснийг "хэр хэмжээг", 112.2-ын "72 цагийн" гэснийг "14 хоногийн", мөн хэсгийн "7" гэснийг "21", 164.1, 164.2-ын "шүүгдэгчид" гэснийг "шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогчид", 165.2-ын "өөр шинжээчид даалгаж болно." гэснийг "гурваас доошгүй шинжээч бүхий шинжилгээний хэсэгт даалгана.", 172.4 дэх хэсгийн дугаарыг "172.5.", 175.3-ын "гомдол гаргах эрхтэй." гэснийг "тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. ", 177.2-ын "яаралтай" гэснийг " даруй", 182.4-ийн "цаашид хэрэгт хяналт тавьж байгаа прокурор 2 сар хүртэл, сум буюу сум дундын, дүүргийн ахлах прокурор, дагнасан прокурорын орлогч 5 сар хүртэл, аймаг, нийслэлийн болон дагнасан прокурор 9 сар хүртэл," гэснийг "сум дундын прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт сум дундын ахлах прокурор 3 сар хүртэл, аймгийн прокурорын орлогч 6 сар хүртэл, аймгийн прокурор 7 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, аймгийн прокурорын болон дагнасан прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт аймгийн прокурорын болон дагнасан прокурорын орлогч 3 сар хүртэл, аймгийн прокурор болон дагнасан прокурор 13 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, дүүргийн прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт дүүргийн прокурорын орлогч 3 сар хүртэл, дүүргийн прокурор 4 сар хүртэл, нийслэлийн прокурорын орлогч 4 сар хүртэл, нийслэлийн прокурор 5 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах, орлогч тус бүр 3 сар хүртэл, нийслэлийн прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт нийслэлийн прокурорын туслах 3 сар хүртэл, нийслэлийн прокурорын орлогч 6 сар хүртэл, нийслэлийн прокурор 7 сар хүртэл,", 204.1-ийн "Мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал прокурор" гэснийг "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал", 209.5-ын "мэдэгдсэн" гэснийг "хүлээн авсан", 211.1-ийн "хуулийн 210 дугаар зүйлд" гэснийг "хуульд", 229.1.1-ийн "яллагдагч оргон зайлсан, эсхүл" гэснийг "яллагдагчийн", 230.1-ийн "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад" гэснийг "нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт" мөн зүйлийн 230.2-ын "мөрдөн байцаалтад" гэснийг "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт", 239.4.2, 315.1.2, 385.3-ын "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад" гэснийг "нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт", 304.1-ийн "гардаж авсан буюу танилцуулснаас хойш 10" гэснийг "гардуулснаас хойш 14", 306.7-гийн "дээд" гэснийг "давж заалдах", 311.1-ийн "хүсэлт гаргасан бол заавал оролцуулна." гэснийг "хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.", 323.1.1-ийн "24 дүгээр" гэснийг "208 дугаар", 332.1.1, 332.1.2, 332.3-ын "шийтгүүлсэн этгээд" гэснийг "ялтан", 332.2-ын "этгээдийн" гэснийг "ялтны", 333.1, 333.3, 337.2-ын "этгээд" гэснийг "ялтан", 333.4, 337.1-ийн "этгээдийг" гэснийг "ялтныг", 338.1-ийн "Шийтгүүлсэн этгээдийн" гэснийг "Ялтны", мөн хэсгийн "шийтгүүлсэн этгээдэд" гэснийг "ялтанд", 346.1-ийн "Ерөнхий шүүгч" гэснийг "Танхимын тэргүүн", 349.1-ийн "хүсэлт гаргасан бол түүнийг заавал оролцуулна." гэснийг "хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.", 350.1.3, 352.1, 362.1.1-ийн "хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт" гэснийг "нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт", 354.2-ын "бүрэлдэхүүн" гэснийг "хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч", 362 дугаар зүйлийн гарчгийн "магадлал" гэснийг "тогтоол", 396.9, 396.10 дахь хэсгийн дугаарыг "396.8, 396.9", "Дөчин наймдугаар бүлэг" гэснийг "Дөчин есдүгээр бүлэг", 414 дүгээр зүйлийн дугаарыг "420" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.9-ийн "насанд хүрээгүй этгээд,", 170.3-ын "хууль бусаар", 172.4-ийн ",172.3.8", 177.1-ийн ",хүндэвтэр", 208.1.3-ын "сэжигтэн,", 208.2-ын "сэжигтэн,", мөн хэсгийн "тусгаарлаж", 250.2-ын "хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох,", 282.1-ийн "бүрэлдэхүүн" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.14, 113.4, 172.3.10, 205.6, 322.3, 322.4, 324.2, 330.1.2, 330.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭНЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
