- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хуулийн 2 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг:
"2.3.Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна."
2/3 дугаар зүйлийн 3.1.21-3.1.23 дахь заалт:
"3.1.21."цөмийн эрчим хүчний нөөц" гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;
3.1.22."цөмийн эрчим хүч" гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;
3.1.23."цөмийн эрчим хүчний эх үүсвэр" гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
