A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Эрчим хүчний тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/ 2.2 дахь хэсэг :

"2.2. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна"

2/ 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт:

"11.3.3. харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан эрчим хүчний үнэ, тарифыг хянаж батлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэглэгчдэд мэдээлэх."

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ