- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрчим хүчний тухай хуулийн 6.1.5 дахь заалтын "тусгай зөвшөөрөл олгох журам,", 6.1.7 дахь заалтын "хот, тосгон, бусад суурины нийтийн хэрэгцээнд эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар түлш импортлох, эскспортлох зөвшөөрөл олгох." гэснийг тус тус хассугай.
2 дугаар зүйл. Эрчим хүчний тухай хуулийн 9.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
