- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ, ЭКСПОРТЛОХ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2006 оны 06 сарын 29 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт, хэсэг нэмсүгэй: 1/ 16 зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт: "16.1.8. аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;". 2/ 16 зүйлийн 2 дахь хэсэг: "16.2.Энэ хуулийн 16.1.8-д заасан үйл ажиллагааг гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.". 2 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.8-16.1.14 дэх заалтын дугаарыг "16.1.9-16.1.15" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.4 дэх заалт, Тавдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
