- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ, ЭКСПОРТЛОХ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 01 сарын 20 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын ", эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон" гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтын ", хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох" гэснийг тус тус хассугай. 2 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 5 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
