A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 12 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/5 дугаар зүйл: "5 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт Ургамал ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо, хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно." 2/6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Ургамал ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан хувиар тооцон төгрөгөөр тогтооно:

Хэвлэх

Төлбөр ногдох байгалийн ургамал Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний хувь
доод дээд
1.Нэн ховор 25 30
2.Ховор 15 20
З.Элбэг 5 10

Хэвлэх

" 3/11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт: "1/төлбөрийн данс, баримтыг будлиантуулсан, ургамал ашигласны төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох." 2 дугаар зүйл.Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "бэлнээр сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтанд, эсхүл бэлэн бусаар сум, дүүргийн төсөвт тус тус" гэснийг "сум, дүүргийн төсөвт" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бэлнээр хураасан төлбөрийг тухай бүр сум, дүүргийн төсөвт оруулна" гэснийг "төлбөрийг бэлнээр хураан авахыг хориглоно" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын "бэлэн болон бэлэн бусаар төсөвт оруулсан" гэснийг "ургамал ашигласны" гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын "Улсын татварын ерөнхий газарт" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж, мөн хэсгийн 4 дэх заалт, 5 дахь хэсгийн "Улсын татварын ерөнхий газар" гэснийг "татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Байгалын ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД

Хэвлэх