- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай.
1/ 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.
2/7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4. Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно."
2 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
