- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 1 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
"3.Монголбанкны Ерөнхий менежер эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн орон тоо, цалингийн санг Монголбанкны зардлын төсөвт багтаан тогтоож, захирлыг нь томилж, чөлөөлнө."
2 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.Монголбанкны Ерөнхийлөгч эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн бүтцийг тогтооно."
3 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
