- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.8 дахь хэсэг нэмсүгэй:
"6.8.Зээлийн мэдээллийн сан дахь зээлийн мэдээлэлд зээлдэгчийн эд хөрөнгийн өмчлөлийн талаар эргэлзээтэй, бодит бус мэдээлэл орсон байж болзошгүй байвал уг мэдээллийг хянан шалгах зорилгоор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хүсэлт гаргасан тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй өгч болно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зээлийн мэдээллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
