A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/281 дүгээр зүйл:

"281 дүгээр зүйл. Ипотекийг бүртгэхээс татгалзах буюу хойшлуулах

Хэвлэх

281.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан үндэслэл байвал ипотекийг бүртгэхээс татгалзах эрхтэй.

281.2.Дараахь тохиолдолд ипотекийн бүртгэлийг 1 сараас илүүгүй хугацаагаар хойшлуулж болно:

281.2.1.энэ хуулийн 28.2, 28.7-д заасан аль нэг баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлээгүй;

281.2.2.гэрээ, барьцаалбар, тэдгээрийн хавсралт нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцээгүй;

281.2.3.ирүүлсэн баримт бичиг нь хуурамч эсэхийг шалгах үндэслэл байгаа бол.

281.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ипотекийн бүртгэлийг хойшлуулах тухай шийдвэр гаргахдаа шаардагдах баримт бичгийг ирүүлэх буюу илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах бөгөөд тогтоосон хугацаанд шаардлагыг биелүүлээгүй бол ипотекийг бүртгэхээс татгалзана.

281.4.Барьцааны зүйл болох эд хөрөнгийн эрхийн талаар болон түүнийг гүйлгээнд оруулсан тухай маргааныг шүүх хянаж байгаа бол түүнийг шийдвэрлэх хүртэл улсын бүртгэлд бүртгэхийг хойшлуулна.

281.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ипотекийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ мэдүүлэгт тэмдэглэж хуульд заасан хугацааны дотор барьцаалагч, барьцаалуулагч нарт мэдүүлэг болон хавсралт баримт бичгийг буцаана."

2/ 282 дугаар зүйл:

"282 дугаар зүйл. Ипотекийн бүртгэлийг нотлох

Хэвлэх

282.1.Барьцааны эрхийн улсын бүртгэлийн тэмдэглэлд доорх мэдээллийг тусгана:

282.1.1.анхны барьцаалагч;

282.1.2.барьцааны зүйл;

282.1.3.барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, эсхүл уг хэмжээг тодорхойлох журам.

282.2.Гэрээнд барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчлэхээр заасан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.

282.3.Барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ барьцааны гэрээнд, хэрэв барьцааны эрх хуулиар үүссэн бол барьцаагаар үүрэг хүлээсэн барьцаалуулагч нь өмчлөгч болохыг нотолсон баримт бичигт тус тус бичилт хийх бөгөөд уг бичээст эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэх байгууллагын бүтэн нэр, бүртгэсэн он, сар, өдөр, газар, бүртгэлийн дугаарыг тусгаж эрхийн улсын бүртгэл хийж байгаа албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарна.

282.4.Барьцаа нь гэрээгээр үүссэн бол уг гэрээний хуулбарыг, хуулиар үүссэн бол ийнхүү барьцаа үүссэнийг нотлох баримт бичгийг хавсаргана."

3/29 дүгээр зүйлийн 29.5-29.7 дахь хэсэг:

29.5.Хэд хэдэн ипотек нэг этгээдээс өөр этгээдэд зэрэг шилжсэнийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг түүнийг шилжүүлэн авч байгаа этгээд гаргана.

29.6.Хэд хэдэн ипотек нэг этгээдээс өөр этгээдэд зэрэг шилжсэнийг бүртгүүлэхдээ нэг мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлэгт ийнхүү шилжүүлснийг нотлох гэрээг хавсаргана.

29.7.Барьцааны эрх нь барьцаалбараар гэрчлэгдэж байгаа бөгөөд талууд барьцаалбарыг бүртгүүлэхээр тохиролцоогүй бол энэ хуулийн 29.5, 29.6-д заасан журам хамаарахгүй."

4/ 311 дүгээр зүйл:

"311 дүгээр зүйл. Барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэх

Хэвлэх

311.1.Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч, барьцаалуулагч хамтран гаргасан хүсэлт, түүнчлэн шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааг дуусгавар болгоно.

311.2.Барьцаагаар хангагдах үүргийг бүрэн гүйцэтгэснээс хойш 30 хоногийн дотор барьцаалагч нь барьцааны гэрээг дуусгавар болгохыг зөвшөөрсөн бичгийг барьцаалуулагчид өгнө.

311.3.Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болно.

311.4.Энэ хуулийн 311.3-т заасан тохиолдолд барьцаалбарыг барьцаалуулагчид түүний шаардсанаар шилжүүлнэ."

5/ 312 дугаар зүйл:

"312 дугаар зүйл. Ипотекийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах

Хэвлэх

312.1.Дор дурдсан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар сонирхогч этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй:

312.1.1.барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс хууль бусаар татгалзсан буюу зайлсхийсэн;

312.1.2.барьцаалбарыг анхны барьцаалагчид олгохоос хууль бусаар татгалзсан;

312.1.3. ипотекийн бүртгэлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулахаас хууль бусаар татгалзсан;

312.1.4.тогтоосон журмыг зөрчиж барьцааны эрх дуусгавар болсон тухай бүртгэл хийсэн;

312.1.5.барьцааны зүйл байхгүй байхад барьцааны гэрээг бүртгэсэн;

312.1.6.улсын бүртгэлийн байгууллагын хуульд нийцээгүй бусад үйлдлийн талаар."

6/ 313 дугаар зүйл:

"313 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагын хүлээх хариуцлага

Хэвлэх

313.1.Ипотекийг бүртгэсэн болон бүртгэх үүрэгтэй байгууллага дор дурдсан хууль бус үйлдэл буюу эс үйлдэхүйгээр учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй:

313.1.1.ипотекийг улсын бүртгэлд бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан;

313.1.2.улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаас үндэслэлгүйгээр татгалзсан;

313.1.3.улсын бүртгэлд бүртгэх хуулиар тогтоосон хугацааг үндэслэлгүйгээр хойшлуулсан буюу хэтрүүлэн саатуулсан;

313.1.4.улсын бүртгэлийн тэмдэглэлд хуульд зааснаар тусгавал зохих шаардлагыг хангаагүй, эсхүл өөр бусад алдаа гаргасан;

313.1.5.анхны буюу шинээр үйлдсэн барьцаалбар олгоогүй

313.1.6.бүртгэлийг хууль бусаар хаасан

313.1.7.хуурамч бүртгэл хийсэн болон хуульд заасан бусад үндэслэл байвал.".

2 дугаар зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Иргэний хууль," гэсний дараа "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, " гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"28 дугаар зүйл. үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл

Хэвлэх

28.1.үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид "ипотек" гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

28.2.Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана:

28.2.1.барьцааны гэрээ болон түүний хуулбар;

28.2.2.барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг;

28.2.3.үйлчилгээний хураамж төлсөн баримт.

28.3.Хуульд заасан үндэслэлээр үүссэн барьцаалах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд тусгайлан мэдүүлэг шаардахгүй бөгөөд үйлчилгээний хураамж төлөхгүй.

28.4.Энэ хуулийн 28.2-т заасан эрхийн улсын бүртгэлийг уг барьцаагаар үүрэгжсэн өмчлөх эрхийн бүртгэлтэй нэгэн зэрэг хийнэ.

28.5.Энэ хуулийн 28.2-т заасан эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болно.

28.6.Барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчилсэн бол барьцааг бүртгүүлэхэд энэ хуулийн 28.2.1-28.2.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргана:

28.6.1.барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай лавлагаанаас бусад барьцаалбар, түүний хуулбар;

28.6.2.барьцаалбарт хавсаргасан баримт бичиг, түүний хуулбар.

28.7.үндсэн үүрэг буюу гэрээгээр үүссэн эрхийг шилжүүлсний улмаас барьцаалагч солигдсон бол өмнөх болон шинэ барьцаалагчийн хамтарсан мэдүүлгийг үндэслэн ипотекийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

28.8.Барьцааг бүртгэх дараалал нь улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийг зохих баримт бичгийн хамт хүлээн авсан он, сар, өдрөөр тодорхойлогдоно.

28.9.Гуравдагч этгээдийн хувьд хүлээж авсан барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үеэс барьцааны эрх үүссэн гэж үзнэ.

28.10.Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийг бүртгүүлэх мэдүүлэгт төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын зөвшөөрлийг хавсаргана.".

4 дүгээр зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтын "Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын" гэснийг "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль" гэснийг, 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ