A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТYYНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БYРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"39.1.1.улсын бүртгэгч энэ хуульд заасан журмыг зөрчиж эрхийн бүртгэл хийсэн, бүртгэлийн мэдээллийг задруулсан, эсхүл хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэл хийхээс татгалзсан бол түүнд ерөнхий бүртгэгч, ерөнхий бүртгэгч энэхүү зөрчлийг гаргасан бол эрхэлсэн сайдын шийдвэрээр хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл ногдуулах;"

2 дугаар зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2, 6.3, 6.5, 6.6, 10.1, 11.1, 15.1, 21.3, 24.8, 28.1, 29.4, 30.2, 30.3, 31.2, 32.3, 33.3, 34.2, 35.2, 36.2, 37.1 дэх хэсэг, Хоёрдугаар бүлгийн болон 10 дугаар зүйлийн гарчгийн "алба" гэснийг "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага" гэж; 8.1 дэх хэсгийн "алба" гэснийг "төрийн захиргааны байгууллага" гэж, 7.5, 13.1, 21.2, 24.9, 29.3 дахь хэсгийн "албанд" гэснийг "төрийн захиргааны байгууллагад" гэж; 7.8, 37 дугаар зүйлийн гарчгийн "албанаас" гэснийг "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас" гэж; 10.2, 11 дүгээр зүйлийн гарчиг, 14.1.2 дахь хэсгийн "албаны" гэснийг "асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэж; 10.5, 18.3 дахь хэсгийн "улсын ерөнхий бүртгэгч" гэснийг "эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж; 12.7, 15.6 дахь хэсгийн "төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж; 15.5 дахь хэсгийн "төрийн захиргааны байгууллагын даргад " гэснийг "Засгийн газрын гишүүнд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ