- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2.1 дэх хэсгийн "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль" гэсний дараа ", Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль" гэж, 6.5 дахь хэсэгт "Энэ заалт эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны үүрэг гүйцэтгүүлэгчид хамаарахгүй ба Эрхийн улсын бүртгэлийн алба тухайн барьцаатай холбогдсон мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өгнө." гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.5 дахь заалтыг "Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хуульд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан, эсхүл барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол;" гэж өөрчлөн найруулсугай. 3 дугаар зүйл. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.6 дахь хэсгийн "барьцаалагчийн шийдвэр, гэрээг" гэснийг "барьцааны зүйлийг худалдан борлуулсан бол худалдан авагчийн хүсэлт, улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрийг; барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу барьцаалагчид шилжүүлсэн бол барьцаалагчийн хүсэлт, улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрийг тус тус" гэж өөрчилсүгэй. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
