- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛЄЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл .Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт тус тус нэмсүгэй: 1/1031дугаар зүйл:
"1031дугаар зүйл. Шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялаас чөлөөлөх санал гаргах
1031.1.Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялтныг ялаас чөлөөлөх тухай саналыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ."
2/ 1041дүгээр зүйл:
"1041дүгээр зүйл. Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан болон тэнсэгдсэн ялтанд хяналт тавих
1041.1.Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан болон Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.
1041.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 1041.1-д заасан ялтанд хяналт тавихдаа энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмыг нэгэн адил баримтална."
3/ 1261дугаар зүйл:
"1261дугаар зүйл. Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах, гянданд хорих ялыг хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорих ялаар солих тухай санал гаргах
1261.1.Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ялтан оногдуулсан хорих ялын тодорхой хувийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо төлсөн бол түүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
1261.2.Хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж урамшуулагдаж байсан ялтны ял эдэлж буй дэглэмийг бууруулах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
1261.3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 335 дугаар зүйлд зааснаар гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ."
4/ 61 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"61.4.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хийх эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 61.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан бол тухайн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсон лавлагааг 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгнө."
5/ 91 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
"91.7.Хэрэв ялтан торгуулийн мөнгийг энэ хуулийн 91.2-т заасан хугацаанд төлөх бололцоогүй байвал түүний өргөдлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч торгууль төлөх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах болон мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлэх тухай санал прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ"
6/ 107 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
"107.7.Энэ хуулийн 107.5-д заасан чөлөөний хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно."
7/ 111 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
"111.6.Энэ хуулийн 111.5-д заасны дагуу хорих анги нь эхийн хамт байгаа 0-1 насны хүүхдийг эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинг бүрдүүлсэн тусгай байр, нөхцөлөөр хангана."
8/ 114 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
"114.4.Өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх журам эрүүл мэнд, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсан ялтанд хамаарахгүй."
9/ 117 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"117.4. Баривчлах, хорих ял эдэлж байгаа ялтан өмнө нь үйлдсэн болон ял эдэлж байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын санал, прокурорын зөвшөөрлийг үндэслэн ялтныг цагдаагийн байгууллагад шилжүүлэх бөгөөд ийнхүү шилжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
10/ 120 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"120.5.Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулж болно."
11/ 132 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
"132.8.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны болон согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажилтанг хорих байгууллагын албан хаагчтай адилтган үзнэ."
12/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
"7.1.6.согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх."
13/ 115 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10 дахь заалт:
"115.1.9.ял эдлүүлэх байгууллагын ажилтны зүгээс хүнлэг харьцахыг шаардах;
115.1.10.хувийн аюулгүй байдлаа хамгаалуулах."
2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-ийн "иргэний" гэсний дараа "болон захиргааны", 5.3-ын "аймаг" гэсний өмнө "хорих байгууллага", 8.3-ын "Хорих байгууллага нь" гэсний дараа "сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх", 16.3-ын "16.1.3-т" гэсний өмнө "16.1.1,", мөн хэсгийн "эвлэрсэн" гэсний дараа "төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан", 64.6-ын "орлогоос" гэсний дараа "нэг удаа", 83.2-ын "шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэсний дараа "хэсэгчилэн биелсэн болон", 93.1, 93.2-ын "хорих" гэсний өмнө "баривчлах", 101.4-ийн "арга хэмжээг" гэсний дараа "шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага", 134.2.2, 134.2.3.-ын "санал" гэсний дараа "прокуророор дамжуулан", 134.2.3.-ын "өмнө" гэсний дараа "тэнсэн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 104 дүгээр зүйл:
"104 дүгээр зүйл. Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтанд хяналт тавих
104.1.Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.
104.2.Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтан болон жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан бол түүнийг гүйцэтгэхэд энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмыг нэгэн адил баримтална.
104.3.Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтны засрал хүмүүжилд хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно."
2/ 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"10.3.Гүйцэтгэх баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг дахин олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандана."
3/ 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт:
"37.2.2.төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө;"
4/ 48 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:
"48.10.Албадан дуудлага худалдаагаар худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагчид тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох эрх үүснэ."
5/ 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
"91.1.Торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 10- 14, 18-20 дугаар зүйлд тус тус заасны дагуу гүйцэтгэнэ."
6/111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"111.3.Эмэгтэй ялтан илгээмж авах, түр уулзалт хийх тоог хязгаарлахгүй бөгөөд удаан хугацааны уулзалтыг жилд найман удаа хийж болно."
4 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10.1.4-ийн "хөрөнгө гаргуулах" гэснийг "эд хөрөнгө, зардал гаргуулах ,хохирол төлүүлэх,", 13.7-ийн " авагчийн" гэснийг " төлөгчийн", 17.4-ийн "17.1.2" гэснийг "17.1.", 45.2-ын "шийдвэр гаргасан өдрөөс" гэснийг "ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас", 91.5-ын "7" гэснийг "14", 98.2, 98.3-ын "хорих" гэснийг "баривчлах", 122.1-ийн "тал" гэснийг "гуравны нэг", 127.6-гийн "шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ" гэснийг "прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ", 135.2-ын "Хорих байгууллагын" гэснийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын", "107.7, 114.4, 114.5, 114.6, 120.5, 120.6, 120.7" дахь хэсгийн дугаарыг "107.8, 114.5, 114.6, 114.7, 120.6, 120.7, 120.8." гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18.1-ийн "тухайн хүний төрөл, садангийн хүнийг дуудан ирүүлж тайлбар гаргуулах", 97.4-ийн "цагаатгах", 98.3-ын "өөр төрлийн хөнгөн ялаар эсхүл", 109.4-ийн "жирийн дэглэмтэй", 137.6-ийн "нотариатын үйлдэл хийхийг хууль бусаар шаардах", 133.1.1-ийн "хугацаанд нь", 137.3-ын "137.1.5" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 81 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 96 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 116 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
