A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 7 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дор дурдсан агуулгатай 47.3, 48.8 дахь хэсэг тус тус нэмсүгэй:

Хэвлэх

1/47 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"47.3.Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар бол албадан дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэн оролцоно."

2/ 48 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"48.8.Төлбөр авагч нь Монгол Улсын иргэн бол албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид санал болгож болно. "

2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7 дахь хэсгийн "борлогдоогүй " гэсний дараа "Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47.3, 47.4 дэх хэсгийн дугаарыг "47.4, 47.5" гэж, 48.8-48.13 дахь хэсгийн дугаарыг "48.9-48.14" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ